БИДНИЙ ТУХАЙ

Танилцуулга

“Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны төв нь Монгол, Хятад болон Евразийн бүс нутгийн хамтын ажиллагааг судалгаа, дата, бодлогын шинжилгээнд тулгуурлан тайлбарлах хараат бус, мэргэжлийн бодлогын судалгааны тинк-танк юм.

“Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны төв нь Монгол, Хятад болон Евразийн бүс нутгийн хамтын ажиллагааг судалгаа, дата, бодлогын шинжилгээнд тулгуурлан тайлбарлах хараат бус, мэргэжлийн бодлогын судалгааны тинк-танк юм.

Манай төв нь 2022 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүс нутгийн хамтын ажиллагааны гол хөдөлгүүр болох “Бүс ба Зам” санаачилга, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын бодлогын уялдаатай шинжлэх ухааны үндэслэлтэйгээр холбон судлах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Алсын хараа ба Эрхэм зорилго

Алсын хараа

Монгол-Хятадын харилцаа болон бүс нутгийн хөгжлийн асуудлаарх бие даасан бодлогын судалгааны индэр байх.

Эрхэм зорилго

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчин, ногоон хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой судалгаа шинжилгээ хийж, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын оновчтой шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх.

Бидний үнэт зүйлс

• Хараат бус, бодитой байдал: Бид аливаа улс төрийн болон явцуу ашиг сонирхлоос ангид зөвхөн баримт, датанд тулгуурласан анализ хийнэ.

• Шинжлэх ухаанч, нотолгоонд суурилсан: Судалгааны арга зүй, эрдэм шинжилгээний өндөр стандартыг чанд баримтална.

• Стратегийн түншлэл: Хоёр талын болон олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэнэ.

• Инноваци ба Тогтвортой хөгжил: Ногоон эдийн засаг, технологийн дэвшлийг дэмжсэн ирээдүй рүү чиглэсэн бодлогыг эрэлхийлнэ.

Олон улсын нөлөөлөл ба гишүүнчлэл

• “Бүс ба Зам” тинк-танкуудын хамтын ажиллагааны холбооны албан ёсны гишүүн: БНХАУ-ын Намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтэс (IDCPC)-ийн харьяа “Орчин үеийн дэлхий дахины судалгааны хүрээлэн” нарийн бичгийн дарга нарын газрыг нь хариуцдаг олон улсын холбоонд 2023 оны 12-р сард албан ёсоор элссэн.

• “Баруун нутгийн хуурай зам, далайн шинэ коридорын тинк-танкуудын холбоо”-ны гишүүн: БНХАУ-ын Чунцин хотын Ардын Засгийн газар болон Хятадын Коммунист Намын Гадаад харилцааны хэлтсийн (IDCPC) “Орчин үеийн дэлхий дахины судалгааны хүрээлэн”-ийн ивээл дор үүсгэн байгуулагдсан холбооны албан ёсны гишүүн (Нарийн бичгийн дарга нарын газар: БНХАУ-ын Чунцин хот, Сычуаний Олон Улс Судлалын Их Сургууль).

• “Бүс ба Зам” орон нутгийн хамтын ажиллагааны хороо (BRLC)-ны албан ёсны гишүүн: Дэлхийн хотууд болон орон нутгийн удирдлагуудын холбоо (UCLG)-ны Ази, Номхон далайн бүсийн салбар, БНХАУ-ын Ханжоу хотын Ардын Засгийн газар болон Гадаад улсуудтай найрамдлаар харилцах Хятадын ардын нийгэмлэг (CPAFFC)-ээс хамтран үүсгэн байгуулсан хорооны 2026 оны албан ёсны гишүүн (Байнгын нарийн бичгийн дарга нарын газар: БНХАУ-ын Ханжоу хот).

Бидний тухай