Доктор (Ph.D) Т.Чулуун-Эрдэнэ – Үүсгэн байгуулагч, Тэргүүн
Товч намтар
Доктор (Ph.D) Т.Чулуун-Эрдэнэ нь Хятад судлаач, орчуулагч. “Ай Эс Ди Рүби паблишинг”-ийн хамтран үүсгэн байгуулагч. Бээжингийн Хэл, соёлын их сургуульд бакалавр, Тайваний Пинтуны Боловсролын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Судалгааны үндсэн чиглэл нь БНХАУ-ын хөгжлийн бодлого, Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа, “Бүс ба Зам” санаачилга болон бүс нутгийн дэд бүтцийн холболт юм.
Тэрээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засахуй” хэмээх бодлогын суурь бүтээлийн II, III, IV ботиудыг монгол хэл рүү хөрвүүлсэн үндэсний орчуулгын багийн гишүүн, эдүгээ хятад хэл дээрх улс төр, эдийн засаг, нийгэм судлалын томоохон бүтээлүүдийг орчуулсан туршлагатай. Т.Чулуун-Эрдэнэ нь “Нэг бүс нэг зам ба Монгол Улсын оролцоо” монограф бүтээлийн зохиогч бөгөөд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын холбогдох яам, тамгын газруудтай нягт хамтран ажилладаг.
